ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Үйлчилгээний нөхцөл
Enjoy Beauty Lounge — enjoy.mn
1. Нийтлэг үндэслэл
ENJOY.MN цахим худалдааны сайт нь Enjoy Beauty Lounge-ийн албан ёсны цахим платформ бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь таны онлайн худалдан авалт, үйлчилгээ авах үйл явцыг зохицуулна.
Сайтаар үйчлүүлж, худалдан авалт хийснээр та энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
2. Оюуны өмчийн эрх
ENJOY.MN цахим худалдааны сайт дахь бүх контент, лого, нэр, загвар, текст, зураг болон бусад таних тэмдэг нь Enjoy Beauty Lounge-ийн өмч болно.
Эдгээрийг зөвшөөрөлгүй хуулбарлах, олшруулах, ашиглахыг хориглоно.
3. Хэрэглэгчийн эрх, үүрэг
Зарагдсан барааг буцаах болон солих боломжгүй тул сонголтоо зөв хийнэ үү.
Системд нэвтрэх цахим шуудан, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх.
Өөрийн бүртгэлийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах.
Худалдан авалтын үеэр оруулсан мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг бүрэн хариуцах.
Хэрэглэгч өөрийн цахим шуудан, нууц үг, бүртгэлийн мэдээлэлтэй холбоотой үүргээ биелүүлээгүйгээс үүсэх аливаа эрсдэл, хохиролд Enjoy Beauty Lounge хариуцлага хүлээхгүй.
Өөрийн мэдээлэлтэй холбоотой эрсдэл, хохирлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
Компани болон бүтээгдэхүүний талаар худал, үндэслэлгүй мэдээлэл түгээхгүй байх.
4. Дэлгүүрийн эрх, үүрэг
Албан ёсны эх үүсвэрээс баталгаатай, 100% оригинал гоо сайхны бүтээгдэхүүн нийлүүлэх.
Бүтээгдэхүүний тайлбар, мэдээллийг үнэн зөв хүргэх.
Хэрэглэгчийн санал, гомдлыг боломжит богино хугацаанд шийдвэрлэх.
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцлан хамгаалах.
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх.
Бид бүтээгдэхүүний мэдээлэл, үнэ болон үйлчилгээний нөхцөлийг шинэчлэх, сайжруулах эрхтэй.
5. Захиалга ба хүргэлт
Захиалга нь 100% урьдчилсан төлбөрөөр баталгаажна.
Төлбөр баталгаажсаны дараа хүргэлт хийгдэнэ.
Хүргэлтийн хугацаа:
Улаанбаатар хотод: ажлын цагаар 2–24 цагийн дотор
Орон нутагт: 1–2 өдрийн дотор
Хэрэглэгч захиалгын мэдээллээ зөв, бүрэн оруулах үүрэгтэй бөгөөд буруу мэдээллээс үүдэн гарсан саатал, асуудлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
6. Холбоо барих
Хэрэглэгч ажлын цагаар 11:00–19:00 цагийн хооронд 99041534 дугаараар холбогдон мэдээлэл авах, тодруулах боломжтой.
Утас
99041534
Ажлын цаг
11:00 – 19:00
Танд асууж тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоорой.
Enjoy Beauty Lounge – Таны гоо сайхны төгс шийдэл
